You are currently viewing Монголын Эзэнт Гүрэн: Ямар тактик ашиглав?

Монголын Эзэнт Гүрэн: Ямар тактик ашиглав?

Даблин хотын төвийн нэгэн буудлын доор байрлах чимээ багатай буфетэд шалгалтад бэлтгэхээр сууж байх үедээ Монголын эзэнт гүрний тухай нэгэн бичлэгийг youtube- ээс санамсаргүй олж харсан юм. Тэрхүү бичлэг нь 11 сая үзэлттэй байсан нь анхаарал татсан. Тиймээс сонирхоод үзэж эхэлсэн ч зогсож чадалгүй дуусгасан билээ. Яагаад ч юм энэхүү Монголын түүхтэй холбоотой контентыг үзэж дуусаад “Хэрэв Викингчүүд цувралтай дүйцэхүйц олон ангит киног Монголын эзэнт гүрний түүхээр бүтээвэл мөн ч сайхан болох байхдаа гэсэн бодол төрч билээ. “Kings and Generals” сувгийн “Mongols Season 1 – from Genghis to Kublai” гэх бүтээлийн доор сэтгэгдэл үлдээсэн олон хүн ийм саналыг дэвшүүлсэн байсан болохоор тийм бодол давхар төрсөн байж болох юм.

Монголын Хаад болон Жанжид ямар гайхалтай арга ухаан, тактикийг ашиглаж тоогоор, хангамж, зэвсгээр илт давуу дайснаа сөхрүүлж явсан түүхийг тодорхой харж болохоор байсан нь надад их таалагдсан юм. Мэдээж байлдааны үеэр яг ийм зүйл болсон гэж хэн ч зуун хувь баталж чадахгүй байх. Гэхдээ л сонирхолтой санагдсан юм. Чингис хаанаас Хубилай хаан хүртэлх байлдан дагуулалт, сэргэн мандалт, мөн сэтгэл гуниглуулсан дотоодын зөрчилдөөн, маргаан. Зэв, Сүбээдэй болон Бат хааны аяны дайны арга ухаан, туулсан зам, учирсан дайсан гээд олон зүйлийг харж болно. Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд бичлэгт д дурдагдаж байгаа зарим баримт, эх сурвалж нь түүхч, судлаач хүмүүсээс шүүмж их сонсох байх. Үүнээс гадна миний бие мэргэжлийн орчуулагч биш, сонирхлоороо яарч сандран Монгол уруу буулгах гэж оролдсон гэдгийг хэлмээр байна. Тиймээс гарах алдаа, нэршлийн буруу, зөрүү дуудлагад хүлцэл өчье.