Ус бол амьдрал. Хэн гэдэг ухаантан нь энэ үгийг хэлсэн юм бол доо. Мод, хүн ч усгүй бол хэдхэн өдрөөс илүү амьдрахгүй. Ус хүний биеийн жингийн 40- 70% хувийг бүрдүүлнэ. Булчингийн 65 -70%, өөхний 10% хувь нь ус. Хүний биед 37 их наяд эс бий гэж үздэг. Тэгвэл эдгээр эсийн дотоод бүтцийн 62% нь мөн л ус, гадна хэсгийн 38 % бас адилхан.
Усны бие дэх ажиллагаа
- Уургийн хамтаар үе, мөчүүдийг тосолно
- Зүрх, уушги, гэдэс болон нүд гэх мэт эрхтнүүдийн ажиллагаа, хөдөлгөөнд дэм өгнө
- Эсүүд, цаашлаад биеийн бүтцийг бий болгоно
- Биеийн хэмийг тэнцвэржүүлнэ
- Биеийн дотоод үйл ажиллагааны хэвийн байдлыг хадгалах
Шингэн хэрхэн алдагддаг вэ?
- Шээсээр
- Хөлсөөр дамжин арьсаар
- Амьсгалаар
- Ялгадсаар
Чамд хэр их ус шаардлагатай вэ ?
Хөдөлгөөн багатай насанд хүрсэн хүний өдөр тутмын усны хэрэглээ нь барагцаагаар 2.5 литр. Идэвхтэй хөдөлгөөнтэй хүн үүнээс илүүг шаардана. Дасгалын өмнө болон дараа жингээ үзэж, харьцуулснаар хэр их шингэн алдагдсан байгаа тодорхойлж болно.
Бэлтгэлийн үеэрх усны хэрэглээ
Өмнө | Дундуур | Дараа |
Бэлтгэл эхлэхээс 2 цагийн өмнө 400- 600 миллиграмм шингэн уух | 15-20 минут тутамд 150 -330 миллиграмм уух | килограмм жин алдалт бүрд 1 литр шингэн |
Ус сайн ууж байх чухал хэдий ч хэт их бол мөн сөрөг шинж тэмдэг илэрнэ.