Монголоос хол орших Арлын нэгэн орон. Ирланд улс Монголчуудын дунд тийм ч танил бус байсан үе саяхан. Гэхдээ өнгөрсөн хэдхэн жилийн дотор Ирландыг зорих Монголчуудын цуваа эрс эрчимжсэн юм. Өнөөдөр энэ улсын нийслэлд Монгол хүнтэй таарах нь тун энгийн үзэгдэл. Гэвч Ирланд улс Монголчуудад танигдаагүй байсан тэртээх олон жилийн өмнө энэ улсыг зорьсон ирсэн Монголчууд бас ч цөөнгүй байдаг. Тэдгээр Монголчуудын зарим нь 20 гаруй жил Ирландад ажиллаж, амьдарч байна.
Миний бие Ирландад ирээд удаагүй байх үедээ энд олон жил амьдарч байгаа нэгэн сайхан Монгол гэр бүлээр зочилсон юм. Хашаа ахын гэр бүл надад ярилцах боломж олгосонд талархаж явдаг. Хашаа ах болон түүний гэргий гаднын оронд ирээд олон саад бэрхшээлийг сөрж, амьдарлаа сайхан төвхнүүлж чадсан хүмүүс. Тэдний туулсан амьдрал, зам бол сургамж. Ирландад ажиллаж, амьдрахтай холбоотой олон сайхан зөвлөгөө, мэдээллийг надад хэлсэн. Нараа эгч хэрхэн нягтлан бодогч болсон тухайгаа ярьсан. Харин Хашаа ах Ирландад таксины жолооч болоход ямар шалгалт өгдөг, юу шаардлагатай байдаг гээд бүхий л асуултад минь хариулсан.Хашаа ахын гэр бүлээр хамтдаа зочилъё.