Оночих ч юм билүү гээд л ИРСЭН

… 20 нас хүрээгүй ч танил дасал болсон орчин, эх нутгаа орхиод гадаад уруу явж буй өсвөр насны хүүхдүүд цөөнгүй. Тэд насанд нь ахдам бэрхшээл, сорилт туулахаар ийнхүү явдаг. Гадаад улсад амьдарна гэдэг тийм ч амар биш. Тэр тусмаа хэлгүй, туршлагагүй, дэмжиж туслах хүнгүй бол. Гэлээ ч энэ бүх бэрхшээлийг туулж, даваад явж байгаа нэгэн дэндүү цоглог, бас эгдүүтэй охинтой та бүхнийг уулзуулж байна. Хулан гэх энэ охин Ирландад анх ирээд тун амаргүй байснаа ярьж байсан юм. Хичээсээр ажилд орж, сургуульдаа сурч, зав чөлөөгүй гүйж яваа Хулан их л хэрсүү ухаалаг, охин. Түүний ярианаас та ойлгоно.