Ус бол амьдрал. Хэн гэдэг ухаантан нь энэ үгийг хэлсэн юм бол доо. Мод, хүн ч усгүй бол хэдхэн өдрөөс илүү амьдрахгүй. Ус хүний биеийн жингийн 40 -70 хувийг бүрдүүлнэ. Булчингийн 65- 70 хувь, өөхний 10 хувь нь ус. Хүний биед 37 их наяд эс бий гэж үздэг. Тэгвэл эдгээр эсийн дотоод бүтцийн 62 хувь нь мөн л ус, гадны хэсгийн 38 хувь бас адилхан.
Усны бие дэхь ажиллагаа
- Уургийн хамтаар үе, мөчүүдийг тослоно
- Зүрх, уушиг, гэдэс болон нүд гэх мэт эрхтнүүдийн ажиллагаа, хөдөлгөөнд дэм өгнө
- Эсүүд, цаашлаад биеийн бүтцийг бий болгоно
- Биеийн хэмийг тэнцвэржүүлнэ
- Биеийн дотоод үйл ажиллагааны хэвийн байдлыг хадгалах
Шингэн хэрхэн алдагддаг вэ?
- Шээсээр
- Хөлсөөр дамжин арьсаар
- Амьсгалаар
- Ялгадасаар
Чамд хэр их ус шаардлагатай вэ ?
Хөдөлгөөн багатай насанд хүрсэн хүний өдөр тутмын усны хэрэглээ нь барагцаагаар 2.5 литр. Идэвхтэй хөдөлгөөнтэй хүн үүнээс илүүг шаардана. Дасгалын өмнө болон дараа жингээ үзэж, харьцуулснаар хэр их шингэн алдагдсан байгаа тодорхойлж болно.
Бэлтгэлийн үеэрх усны хэрэглээ
Өмнө | Дундуур | Дараа |
Бэлтгэл эхлэхээс 2 цагийн өмнө 400- 600 миллграмм шингэн уух | 15-20 минут тутамд 150 -330 миллграмм уух | килограмм жин алдалт бүрт 1 литр шингэн |
Ус сайн ууж байх чухал хэдий ч хэт их бол мөн сөрөг шинж тэмдэг илэрнэ